Хятад, Монгол, Оросын залуу бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо
2019-10-26 23:10:27, 543
Анхдугаар удаагийн Хятад, Монгол, Орос залуучуудын бизнес форумын нээлтийн ёслол ӨМӨЗО-ны Манжуур хотод амжилттай боллоо. Энэхүү үйл ажиллагааны нээлтийн ёслолыг Манжуур хотын дарга Шюй Ай Лянь эрхэлж, ХКН-ын Манжуур хотын хорооны дарга Дү Лянь Хэ, ОХУ-ын Өвөр байгалын хязгаар орны Засгийн газрын дэд дарга Милхайдаров, Монгол Улсын Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар баярын үг хэлж, гурван улсын дарга удирдлагууд хамтдаа чуулга уулзалт эхэлснийг зарласан юм. Нээлтийн ёслолын үеэр уран сайхны тоглолт болж, Хятадын өнэрт дуучин Юань Юань, Манжуур хотын залуу дуучин Лю Ян, Монгол Улсын Дорнод аймгийн дуу бүжгийн театр, Оросын Чита хотын Атлат хөгжим бүжгийн чуулгын уран бүтээлчдийн онцлог тоглолтыг толилуулав. Энэ үеэр гурван орны залуу бизнесмэнүүд уулзалт зохион байгуулж үндсэн илтгэл хэлэлцүүлэх юм. Мөн хоорондоо харилцан ашигтай ажиллах боломжийг судалж зарим аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах гэрээ байгуулах  юм байна.
Б.Гантуяа
 


Хятад, Монгол, Оросын залуу бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0