Хөвсгөл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдэд тайлагнах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, төрийн бодлогоо боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй чирэгдэлгүй нэг цэгээс иргэдэд хүргэх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах зорилготой “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ-иргэдээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгийг Баянзүрх суманд зохион байгуулав.
Аймгийн Засаг дарга Л.Ганболдоор ахлуулсан төрийн 11 байгууллагын 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Баянзүрх сум болон багийн иргэдэд хүрч үйлчилж орон нутгийн иргэдийн өмнө тулгамдаж буй төрийн үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллав.
Хөдөө орон нутгийн иргэд, малчид тэтгэвэрт гарахад ямар бичиг баримтыг хэдийд бүрдүүлж өгдөг тухай, шинээр гарч буй хууль дүрмийг сурталчлах шаардлагатай байна, ноосны урамшууллын тухай, малын түүхий эдийн үнэ хямд байна зэрэг асуудлыг хэлж байлаа. Мөн аймгийн ГБХЗХГ нь сумын Хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан баг, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл ахлах ангийн сурагчидтай уулзаж, Гэр бүлийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн аж байдал, үйлчилгээний үр дүнтэй танилцаж, эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүл, хүүхдүүдийн асуудалтай газар дээр нь танилцаж, төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг сурталчилж, байгууллагын дэргэдэх эцэг, эхийн зөвлөлийн ажлыг үнэлж, зөвлөн туслах үйлчилгээг хүргэлээ.
Б.Гантуяа
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх суманд ажиллав |
|
Сэтгэгдэл бичих