“Эрчим-2” амралтын үйлчилгээнд ахмадууд сэтгэл өндөр байна
2019-09-27 21:42:45, 1135
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын харьяа “Эрчим-2” ахмадын амралт сувилал өнгөрсөн хавар нээлтээ хийснээс хойш 500 орчим ахмад амарч сувилуулжээ.  Тус амралт 2 давхар, нэг ээлжиндээ 75-80 амрагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Хөвсгөл нуурын баруун эрэгт цэвэр агаартай байгалийн үзэсгэлэн цогцолсон газар ахмад настнуудад зориулсан эмчилгээ, сувилгаа, бариа засал хосолсон үйлчилгээг хүргэж байна. Олон улсын Ахмадын баярыг угтан тус амралтад амарч байгаа ахмадуудтай аймгийн Засаг дарга Л.Ганболд очиж уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ахмадууд “Бид байгалийн сайханд амарч, сувилуулаад сэтгэл өндөр байна. Зарим таягтай ирсэн буурлууд таягаа хүртэл орхиод буцаж байгаа. Иргэддээ хүрсэн, ахмадуудад хүрсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийж ээлтэй үйлчилгээ хүргэж байгаад баяртай байна“  гэдгийг хэлж байв.  “Эрчим-2” амралт ахмадуудыг 10 хоногоор хүлээн авч ахмад настны биед тохирсон мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, бүх төрлийн хүнсний ногоогоор амт чанар сайтай эрүүлжүүлэх, витаминжуулах хоол хүнсээр өдөрт зургаан удаа буюу 2 цаг тутам үйлчилж байна. Мөн ардын уламжлалт эмчилгээ сувилгаа, гимнастик, бумба, зөгийн балтай татлага, тосон бариа, цахилгаан массаж эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж алжаал тайлах үйлчилгээтэй хослуулан ахмад настнуудад ая тухтай орчныг бүрдүүлсэн, жилийн дөрвөн улиралд ажиллана гэдгийг ХХҮГ-ын дарга Б.Эрдэнэхуяг хэлж байлаа.
Б.Гантуяа 


“Эрчим-2” амралтын үйлчилгээнд ахмадууд сэтгэл өндөр байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-12-23 15:40:39
    ? ???????? : Өөр аймгийн ахмад амарч болохуу