Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Авто тээврийн төвийн удирдлагад Орон нутгийн тээврийг журманд оруулах үүрэг өглөө. Тус аймгийн сум хооронд 150 орчим жолооч нар тээврийн үйлчилгээ хүргэдэг боловч техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн ур чадвар зэрэгт хяналт тавих боломжгүй байдаг гэнэ. Энэ нь орон нутгийн тээвэр эрхлэгчид нэгдсэн зохион байгуулалт харъяалагдах байгууллага байхгүйн улмаас дуртай газраа зогсож, дуртай үнэ ханшаар тээврийн үйчилгээ хүргэсээр иржээ. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Замын цагдаагийн тасаг хамтран иргэдэд нэг цэгээс баталгаат тээврээр үйлчлэх зорилгоор орон нутгийн тээврийг нэг цэгт төвлөрүүлсэн байна.”Цаашид тус төвийн орчныг тохижуулж, жолооч нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж иргэдэд эрсдэлгүй, стандартын үйлчилгээ хүргэж ажиллах нь чухал. Мөн хүйтний улиралд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас зорчигчдод эрсдэл үүсч болзошгүй тул шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах”-ыг аймгийн Засаг дарга анхааруулж байлаа.
Б.Гантуяа
Орон нутгийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өгөв |
|
Сэтгэгдэл бичих