Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн төвийн айл өрхүүд 24 цагийн тасралтгүй эрчим хүчинд холбогдлоо.Бүрэнхаан багийн хувьд бага сургууль, цэцэрлэг, эмнэлгийн салбартай томоохон багийн төвүүдийн нэг юм. Тус багийн төвд 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 10 кВ-ын 21км, цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орж нээлтээ хийлээ. Нээлтэд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон орон нутгийн удирдлагууд оролцлоо. Орон нутгийн иргэд 24 цагийн эрчим хүчтэй болсноор зурагт үзэж цаг үеийн мэдээ, мэдээллийг авах, цахилгаан хэрэгсэл ашиглаж ая тухтай амьдрах зэрэг олон боломж нээгдэж байгаад талархаж буйгаа илэрхийлж байлаа.
Б.Гантуяа
Бүрэнхаан багийн төв эрчим хүчинд холбогдлоо |
|
Сэтгэгдэл бичих