Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 24-нд Мөрөн суманд ажиллах үеэр аймгийн Дулааны станцын үйл ажиллагаатай танилцав. Тус станц 1700 орчим хэрэглэгчийг дулаанаар хангаж байгаа боловч ачаалал жилээс жилд нэмэгдсээр байгаа учир энэ оноос шинээр хэрэглэгч нэмж холбох боломжгүй болсон байна. Иймээс өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай байна гэдгийг ерөнхий инженер Ш.Нямханд хэлж байв. Цаашид орон нутгийн нүүрсний онцлогт тохирсон, байгаль экологид сөрөг нөлөө багатай зуух сонгох, станцыг өргөтгөхөд урьдчилсан байдлаар 2,3-2,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Дулааны станц энэ сарын 15-ны өдрөөс төсвийн 50 байгууллага, аж ахуй нэгжийн 201 байгууллага, орон сууцны 932 өрх, нийт 1630 хэрэглэгчид дулаанаа алдагдалгүй дамжуулж эхлээд байгаа гэнэ.
Б.Ганаа
Дулааны станцад өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай байна |
|
Сэтгэгдэл бичих