Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа гарагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Алтандуулга” компанийн тариалангийн талбайд очиж ургац хураалтын байдалтай танилцав.Энэ үеэр ахмад тариаланч, агрономич Ж.Жаргалсайхан энэ жил хур бороо элбэг арвин ургац авч буйг дурдаад тариалангийн бүс нутгийн газрын хөрс харилцан адилгүй байдаг учир Улсын тэргүүний тариаланчдыг шалгаруулахдаа бүсчилж байхыг Ерөнхий сайдад санал болгов.
Хөвсгөл аймаг цаг уурын сэрүүвтэр нөхцөлд уулын өвөр, нөмөр нөөлөг бараадаж газар тариалан эрхэлдэг. Бүх боломжоо дайчлан ажилладаг ч ургац хураалтаараа улсдаа тэргүүлэх болзол хангадаггүй байна. Энэ саналыг Ерөнхий сайд судалж үзэхээ хэлэв. Тус аймаг энэ жил 17000 орчим мянган га талбайд үр тариа тариа, үүнээс 16558 га талбайд улаан буудай, арвай 120, овъёос 24, хөх тариа 16, гурвалжин будаа 9, төмс 235.5, хүнсний ногоо 178.7, ногоон тэжээл 810, рапс 3453 га талбайд тариалжээ. Өнөөдрийн байдлаар 10882 тонн ургац, үүний дотор төмс 510 тонн, хүнсний ногоо 390 тонныг хураан авсан, ургац хураалт 50 орчим хувьтай байна.
Б.Туяа
Улсын тэргүүний тариаланчдыг шалгаруулахдаа бүсчилж байхыг санал болгов |
|
Сэтгэгдэл бичих