МЭНДЧИЛГЭЭ
2018-06-01 10:29:43, 537
Хоймор нутаг Хөвсгөл аймгийнхаа гэрэлт ирээдүй, аав ээжийн амин эрдэнэ болсон мянга мянган хүүхэд багачууддаа эрүүл энх, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүлье. Хүн болох багаасаа хүлэг болох унагаасаа гэдэг билээ. Эрдэм мэдлэгийг эрхэмлэж, эх орон, байгаль дэлхийгээ хайрласан, хүсэл мөрөөдөлдөө хүрэх чин эрмэлзэл, зорилготой зөв хүн болж өсч хүмүүжихийг эрхэм дүү нартаа хүсэн ерөөе. Миний бие болон Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний тэргүүлэгчид хүүхдэд ээлтэй аймаг болох, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, тэднийг сурч боловсрох таатай нөхцөлөөр хангахад бүх талаар анхааран хичээн ажиллах болно. 
 
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Л. ТӨМӨРБААТАР
 


МЭНДЧИЛГЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-02-02 12:02:18
    ????: Сайхан санаачлага. Монголчууд бид бүгд дэмжиж, хүн бүр, айл бүр хандив өргөх байхгэж бодож байна.