МЭНДЧИЛГЭЭ
2018-06-01 10:26:49, 531
Айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй-хүүхэд багачууд Та бүхэндээ “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” хүүхдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлж, сайн хүмүүн болох аяны тань харгуйг сүү өргөн мялаая!
Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд тохиодог Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг дэлхий нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Монгол ёс уламжлалаа мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг, хүмүүнлэг, өөрийнхөө эрхийг бусдын эрхээр хязгаарлаж чаддаг, зөвд зөөлөн, бурууд хатуу, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг зөв монгол хүн байхын тулд хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой, зорилго бүр нь амжилттай гэрэл гэгээ дүүрэн байх учиртай. Хүүхдийн хөгжлийн анхдагч орчин нь гэр бүл учраас хүүхдийг зөв хүмүүжүүлэх, хөгжүүлэх, тэднийг ирээдүйд сайн хүн болгон төлөвшүүлэхэд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал, аав, ээжийн хайр энэрэл, үнэт сургааль, үүрэг хариуцлага хамгаас чухал байдаг билээ.
Хөвсгөл нутгийн минь бүх хатан бүүвэй ижий бүрийн сэтгэл сүү шигээ цагаан, мөнх хөх тэнгэр шигээ амгалан, үр хүүхэд бүрийн нүднээс аз жаргал, баяр баясгалан гэрэлтэн байж, амьдрал нь үргэлж баяр цэнгэл, инээд хөөрөөр бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
ХӨВСГӨЛ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Ш.ИДЭРБАЯСГАЛАН
 


МЭНДЧИЛГЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-05-28 20:48:17
    photo: V.Tulgadaa amjilt