Хөвсгөл аймгийн Дулааны станц өнөөдрийн байдлаар 125 тн нүүрстэй буюу 10 хоногийн нөөцтэй байна. Нүүрс нийлүүлэлтийн тендер зарласан боловч шалгаруулалтад байгууллага орж ирээгүй учир гэрээ хийгээгүй гэнэ. Тус байгууллага нь аймгийн Татварын хэлтэс болон Могойн гол, Жилчиг булгийн нүүрсний уурхайнуудад өртэйгээс үүдэн нүүрсний гэрээ хийгээгүй байгаа нь томоохон хүндрэл болоод байгаа ажээ. Иймээс аймгийн Онцгой комисс хуралдаж өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Дулааны станцад Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэрээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж хяналт шалгалт зөвлөн туслах үйлчилгээ хүргэх болов. Ажлын хэсэг тус байгууллагад үүссэн өр төлбөр болон үйл ажиллагааны байдалтай танилцаж цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар Онцгой комисст танилцуулах үүргийг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд өглөө. Дулааны станц энэ онд 24000 тн нүүрс худалдан авч нийт 1 тэрбум 32 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
Б.Ганаа
Дулааны станц 10 хоногийн нүүрсний нөөцтэй байна |
|
Сэтгэгдэл бичих