Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хоймор нутгаа дуурсгаж яваа бөхчүүдийг хүлээн авч уулзан хүнлэтгэл үзүүлэв. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдаж Хөвсгөл нутгийнхаа уул, ус, наадамчин олныхоо сэтгэлийг баясган Их шөвөгт шалгарсан Монгол Улсын арслан Ц.Содномдорж болон шинээр Монгол Улсын начин цолыг хүртсэн Галт сумын харъяат А.Давааням нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Аймгийн Засаг дарга Л.Ганболд МУ-ын арслан Ц.Содномдорж, улсын начин А.Давааням нарыг тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулж, нутгийн брэнд бүтээгдэхүүний дээжийг бэлэглэн улам их амжилт хүслээ .
Б.Ганаа
Засаг дарга Л.Ганболд нутгийн бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэв |
Сэтгэгдэл бичих