Мөрөн сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ
2019-07-15 13:57:00, 837
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мөрөн сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд  Мөрөн Хот тохижилт үйлчилгээний төвд ковш, задгай тэвштэй том хогны машин, тусгай зориулалтын өөрөө ачиж буулгадаг 5 автомашин, 36  хогийн пункерийг аймгийн Засаг дарга Л.Ганболд Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх нар хүлээлгэн өглөө. "Төслийг Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас санаачлан боловсруулж УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан улсын төсөвт тусгуулан хэрэгжиж эхлээд байна. Цаашид ХНБГУ-ын Барут Марк хоттой хамтран Мөрөн сумын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж түүнийг тусад нь тээвэрлэж дахин боловсруулах эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлнэ" гэдгийг Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх хэлж байлаа. 
Б.Ганаа


Мөрөн сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-15 14:37:58
    Зочин: Сонгууль дөхөөд шоуны ажил эхэлж,