Хөвсгөл аймагт Төрийн албаны зөвлөлийн гишүүд ажиллаж байна
2019-06-12 00:53:39, 688
Хөвсгөл аймагт Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамаар ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг орон нутаг дахь төрийн захиргааны байгууллага, Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах зорилгоор ажиллаж байна. Мөн “Монгол Улсад мэргэжлийн иргэн, төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” нь төслийн хүрээнд орон нутагт сургалт зохион байгуулж, төрийн албан хаагчдад зөвлөгөө өгөх бөгөөд өнөөдөр аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзаж, төрийн албанаас үйлчилгээ авдаг иргэдээс судалгаа авсан байна. Тус аймагт 6503 төрийн албан хаагч 202 төрийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалд 5568, төрийн захиргааны албан тушаалд 763, төрийн удирдах тушаалтны албан тушаалд 172 иргэн ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа 


Хөвсгөл аймагт Төрийн албаны зөвлөлийн гишүүд ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0