Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг автомашингүй өдөр болгов
2019-05-29 19:24:44, 1331
 Мөрөн сумын Засаг даргын захирамжаар хүүхэд багачуудын ая тухтай баярлах боломжийг олгох, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг автомашингүй өдөр болгов. 
Энэ өдөр өглөөний 9 цагаас оройн 17 цаг хүртэл төв замын хөдөлгөөнийг түр хаах юм. Тодруулбал хэвтээ тэнхлэгийн авто зам дагуу 1-р хорооноос төв дөрвөн зам руу болон наадмын талбай руу нэвтрэх хөдөлгөөн, босоо тэнхлэгийн авто зам дагуу Нэмэн худалдаа үйлчилгээний төвөөс хилийн цэргийн чиглэлд нэвтрэхийг хаах юм. Мөн Жаргалан эмнэлгийн уулзвараас 4 зам руу явах, Ширэндэвийн талбайгаас Чингүнжавын талбайн урд зам руу нэвтрэх, аюулгүйн тойргоос Аваргууд сургууль руу нэвтрэх хөдөлгөөнүүдийг тус тус хязгаарлахаар  болжээ.
 
 Б.Амирлан 


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг автомашингүй өдөр болгов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0