Л.Энх-Амгалан шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарлаа
2019-05-23 22:04:49, 1073
Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр 20 аж ахуйн нэгж, зургаан иргэн тодорч шагналыг нь гардууллаа.Шилдэг татвар төлөгч иргэнээр нийслэлийн татварт 1 тэрбум 300 сая төгрөгийн татвар төлсөн үзүүлэлтээр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан шалгарсан байна. Тэрээр “Иргэдийн татварын мөнгө үр дүнгүй зүйлд зарцуулагддаг, ирээдүйгүй хөрөнгө оруулалт болдог, салхинд хийсдэг талаар иргэд шүүмжлэлтэй ханддаг. Би өөрөө төсвийн хууль батлалцдаг гишүүний хувьд иргэдийн татварыг үр ашигтай зарцуулах талаар байр сууриа илэрхийлсээр ирсэн. Өөрөө татвар төлөгчийн хувьд ч миний төлсөн татвар улс орны хэрэгцээтэй зүйлд зарцуулагдаасай гэж өөрийн эрхгүй бодогддог. Нэг тэрбум 300 сая төгрөг бол 150 хүүхдийн шинэ цэцэрлэг барих хөрөнгө учраас миний хувьд иргэний үүргээ биелүүлсэн сайхан үйл явдал боллоо. "Төр оршихуй дор татвар буй, татвар буй дор Төр оршихуй" гэдэгчилэн татвараа төлөх нь нийслэлийн иргэний хувьд миний хүлээх үүрэг, хариуцлага мөн юмаа” гэдгийг хэлж байв. Монгол Улсад 191 мянга гаруй татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байдгаас 100 мянга гаруй нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж, нийслэлийн төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг  аж. Татвар төлөгчдийн өдрүүд жил бүрийн тавдугаар сард зохион байгуулагддаг бөгөөд энэ үеэр шилдэг татвар төлөгчдийг тодруулдаг уламжлалтай. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн санхүү төрийн сангийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар оролцож, шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулж байлаа.
Б.Ганаа
 
 
 


Л.Энх-Амгалан шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-31 15:24:14
    Зочин: muun yosolgoo b.na aa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-31 12:57:09
    ?????: Эхэлж хөдөлсөн томоохон төслүүд нь улс орноо дампууруулж өрөнд оруулаа биз дээ. Дараагийн яриад байгаа томоохон төслүүд нь бас л улс эх орон газар шороогоо худалдах гээд байгаа биз дээ. Өмнө нь юугаа хийж байсан улс төрчид вэ? Одоо ингэж ярихаасаа ичмээр юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-31 12:53:13
    zochin: tegeed heregjuulehgui yasan mal we? nadaas bolood bgaa yum uu? ta naraas bolj bgaa bizdee. ard tumen ulsyyd ireheer dain bolj huwirnaa za. tegeed bugdiig chin yanzlaad uguh baih