Мөрөн суманд цэвэрлэх байгууламж шинээр барина
2019-05-23 20:08:21, 505
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ахуйн бохир усны биологи цэвэрлэгээний байгууламжийг 10,6 тэрбум төгрөгийн инженерийн хяналтын төсөвт өртгөөр шинээр барина. Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг ирэх 6 сарын сүүлчээр эхэлж 2 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 3000 м3 метр бохир усыг хүлээн авч, биологийн цэвэрлэгээний “Хөдөлгөөнгүй өнгөр тогтоогч бүхий идэвхт лагийн“ технологи ашиглах бөгөөд цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулан бордоо хийх боломжтой ажээ.
Мөрөн сумын төв цэвэрлэх байгууламж нь ачааллаа даахаа больж Мөрөн хотын иргэд бохир устай холилдож болзошгүй эрсдэл үүссэн байна. Тодруулбал цэвэрлэх байгууламжийн шороо нягтруулж хийсэн тунгаагуур, шингээх картууд нь ачаалал даахгүй даланг давж халих, доторлогоогүй шороон байгууламж тул олон жил ашиглагдаж усанд идэгдсэнээс далан нь тал бүрээрээ задарч, сэтэрч тухай бүр нь нэмэлт далан хийж өвөлжиж иржээ. Мөн цэвэрлэх байгууламжийн ойролцоох багийн иргэдэд урин дулааны цагт бохир их үнэртдэг учраас иргэдийн эрүүл ая тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж иржээ.
 
 Б.Ганаа


Мөрөн суманд цэвэрлэх байгууламж шинээр барина

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0