“Шинэ Мөрөн” худалдааны төвд төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэллээ
2019-05-21 14:41:48, 854
 Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулан ажиллаж эхэллээ.
Тус төв нь төрийн байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн, цахим хэлбэрт шилжүүлснээр үйлчилгээний шуурхай байдлыг хангах төдийгүй иргэд худалдаа арилжаа хийж явахдаа төрийн үйлчилгээ авах, амралтын өдөр буюу бямба гарагт мөн төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд Мөрөн сумын 7, 13 дугаар багийн Засаг дарга, баг зохион байгуулагч, татвар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, нотариат, эрчим хүч, хэрэглэгчид мэдээлэл олгох төв зэрэг 8 байгууллагын 100 гаруй үйлчилгээг иргэдэд нэг дороос үзүүлж байна. Мөн Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монгол шуудан компанитай хамтран Хур системийг байршуулан улсын бүртгэлтэй холбоотой 8, нийгмийн даатгалын 2 нийт 10 төрлийн үйлчилгээг цахимаар олгож байгаа ажээ.
 
Б.Туяа 


“Шинэ Мөрөн” худалдааны төвд төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0