Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтэс нь аливаа нөлөөлөлд автахгүйгээр үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар явуулж, хүн ам, нийгэм эдийн засгийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, тооллого, судалгаагаар төр засаг, байгууллага, иргэнд адил тэгш үйлчлэх зорилтын хүрээнд иргэдэд зориулсан мэдээллийн булантай болжээ. Аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд статистик мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэх “Статистикийн булан”-г аймгийн засаг даргын тамгын газрын "Б" байрны I давхарт ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэн та сонирхсон статистик мэдээ, мэдээлэл, Хөвсгөл аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулга болон бусад мэдээллийг авах боломжтой ажээ.
Б.Туяа
Статистикийн хэлтэс иргэдэд зориулсан мэдээллийн булантай болжээ |
|
Сэтгэгдэл бичих