Хөвсгөл аймгийн нийт нутгаар өчигдөр болон өнгөрсөн шөнө хур тунадас орж өнөөдөр өглөөний байдлаар ихэнх сумаар 18 см цастай байна. Зарим суманд их хэмжээний цас орсны улмаас мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Тухайлбал Алаг-Эрдэнэ сумын нийт нутгаар цасны зузаан 40 гаран см гуу жалгандаа 60 см орчим байна. Тус сумын төвөөс хойд зүгт 60 км-т Ужгийн эх, Тооройлог, Сэртэн гэдэг газар 18 айл зусланд буусан бөгөөд цас их орсны улмаас өчигдрөөс эхлэн 9000 орчим толгой мал бэлчээрлэх боломжгүй болж өлсдөн байдалтай байгаа гэнэ. Энэ асуудлыг аймгийн Онцгой комиссын ээлжит 6-р хуралдаанаар авч хэлэлцэж байна. Мөн Баянзүрх суманд айлуудын мал хашаандаа хашигдсан байдалтай, Цэцэрлэг суманд агаарын тeмпeратур хасах градуст шилжиж хүйтэрч байгаа бөгөөд Эрдэнэбулган, Цагаан-Уул, Хатгал тосгонд цасан бүрхүүл тогтсон, цас үргэлжлэн орсоор байгаа гэнэ. Цаг агаарын урьдчилсан төлвөөр цас энэ сарын 18 хүртэл орж шуурах төлөвтэй байгаа ажээ.
Б.Гантуяа
Цас их орсны улмаас зарим суманд мал бэлчээрлэх боломжгүй болжээ |
|
Сэтгэгдэл бичих