Мөрөн сум БНХАУ-ын Дань дун хоттой хамтран ажиллана
2019-05-08 22:25:15, 1220
Хөвсгөл аймгийн Мөрөн сум гадаад харилцаагаа өргөжүүлэн БНХАУ-ын Лиао нин мужийн Дань дун хоттой аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол, хот байгуулалт, төлөвлөлт чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Мөрөн сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ц.Гансүх, БНХАУ-ын Лиао нин мужийн Дань дун хотын дарга Жан Шү Пин нар гарын үсэг зурлаа.
 
 
Санамж бичиг байгуулснаар цаашид ямар ажил хийж хэрэгжүүлэхээ төлөвлөн хамтран ажиллах юм. Мөрөн хот Герман улсын Барут хоттой аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажилладаг бол энэ удаа гадаад харилцаагаа өргөжүүлэн далайд гарцтай оронтой хамтран ажиллахаар болжээ. Тус хот нь Хятад улсын зүүн өмнөд хэсэгт оршдог сая гаруй хүн амтай хойд Солонгос улстай хиллэдэг аялал жуулчлал техник технологи хөгжсөн далайн боомт хот ажээ.

 

Б.Гантуяа 


Мөрөн сум БНХАУ-ын Дань дун хоттой хамтран ажиллана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-10 18:36:02
    ???: хятадуудад итгээд хэрэггүйэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-09 17:13:12
    Зочин: Хятадаас ялгарах юм алга, хэдэн бөгс долоогч пялдага, биеэ үнэлэгчид л зогсож байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-09 15:32:50
    ??????????: нэг их олон хятад. нутагтаа оруулмааргүи л бна.эхнээс нь. энэ тэрүүгээр явж болохгүи үимүүлж болохгүи гэдгиигнэ эхнээс нь саин хэлж хараа хамгаалалтаа чангатгах юм да мөрөнгиихнэ үгүи бол оруулахаа боль.