Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийнхаа нийт иргэдэд Эрүүл мэндийн захиа хүргүүлжээ. Тус захидалд Эрүүл мэндийн салбарын хөгжлийн тулгуур болсон урт хугацааны бодлогын баримт бичиг болох Хөвсгөл аймгийн “Тогтвортой хөгжил-Иргэний эрүүл мэнд 2017-2026” хүрээндээ аймгийнхаа нийт иргэд рүү чиглэсэн хэнийг ч орхигдуулахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ жигд, хүртээмжтэй, иргэнд ээлтэй, чирэгдэлгүй хүргэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг аймгийн Засаг даргын хувьд удирдлагын зорилгоо болгон ажиллаж байна.
Төр засгийн зүгээс эрүүл мэндийн хөрөнгө оруулалтыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хүн амд чиглэсэн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, үзлэг оношилгоо, зөвлөгөө, мэдлэг олгох үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэн үр дүнгээ тооцож ирлээ.Гэвч бүх нийтээрээ эрүүл болох, бүх хүнийг эрүүл болгохын төлөө төрөөс, эрүүл мэндийн салбараас хэчнээн мянган ажил зохиож хууль тогтоомж гарган, төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ ч эцсийн цэг нь болох иргэд хувь хүн нь эрүүл байх, эрүүлжихийн тулд санаачлага гаргаж, эрүүл зөв дадлыг эрхэмлэхийг хичээх шаардлагатай байна. Хүний амьдралын хэв маяг нь жилээс жилд суурин соёл иргэншлийн хамааралтайгаар өөрчлөгдөж байна. Үүний сацуу хүн амын өвчлөлийн дийлэнх нь халдварт бус өвчин эзэлж байгаа нь бидэнд эрүүл мэндээ хамгаалах, сэргийлэх зөв дадалд суралцах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Өвчнөөс сэргийлэх зөв дадалд суралцаж, эрүүл мэндийн зөв мэдлэг боловсролтой, өвчлөөгүй байхдаа эрт илрүүлэг оношилгоо хийлгэж сурахыг тус захидалд уриалжээ.
Б.Гантуяа
Засаг дарга аймгийнхаа иргэдэд эрүүл мэндийн захидал илгээжээ |
Сэтгэгдэл бичих