Хөвсгөл аймагт Манжуур хотын ардын засгийн ордны хэвлэл мэдээллийн албаны дарга, Манжуур сонины ерөнхий редактор Шюй Хөнмэй тэргүүтэй төлөөлөгчид ажиллаж байна. Манжуур хот нь Хөвсгөл аймагтай харилцаа холбоо тогтоох аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, урлаг соёлын салбарын хамт олонтой уулзалт хийв.
Манжуур хотын төлөөлөгчид аялал жуулчлалын чиглэлээр зохион байгуулдаг цас, мөсний баяр, томоохон үзэсгэлэн худалдаанд орон нутгийн төлөөлөгчдийг оролцохыг урьж байв.Мөн тус аймгийн зураач урчуудын холбоотой хамтран хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гаргаж хамтран ажиллах боломжтой гэдгийг Манжуур хотын соёл урлагийн холбооны тэргүүлэгч Шүэ зияньгө хэлж байлаа. Манжуур хот Хөвсгөл аймгаас 1800 км-ын зайтай бөгөөд 300,000 хүн амтай Хятад улсын хамгийн том хуурай замын боомт ажээ.
Б.Ганаа
Манжуур хотын хэвлэл, соёл урлагийн холбооны төлөөлөл Хөвсгөл аймагт ажиллалаа |
|
Сэтгэгдэл бичих