Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт байрлах Нүүрстэйн аманд уул уурхайн ашиглалтын лиценз олгогдсонтой холбоотойгоор цахим мэдээллээр үнэн худал нь үл мэдэгдэх олон мэдээлэл гарч буйн улмаас Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Г.Энхбаяр орон нутгийн хэвлэлийхэнд мэдээлэл өглөө.
Тэрээр Бүрэнтогтох сумын Нүүрстэйн аманд Aймгаас Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоогүй. Аймагт тийм эрх байхгүй гэдгийг онцолж байв.
2008 онд тус газарт "Гурван талст " ХХК хайгуулын зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаад 2011 онд "Блэкрок" ХХК-д шилжүүлэн олгосон байдаг байна. Бүрэнтогтох сумын нутаг Төмөртийн аманд Ашигт малтмал газрын тосны Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлийг Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлийг үндэслэн 860,91 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 9011101134 тоот гэрчилгээтэй "Блэкрок" ХХК-д 2017 оны 10-р сарын 06 өдрөөс эхлэн 2047 оны 10-р сарын 06-ны өдөр хүртэл олгожээ. Мөн аймгийн Засаг даргын "Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.11.455-д Эрчмийн нуруу, Олон голын бэлчирийг байгалийн цогцолбор газарт авахаар тусгасан байдаг. Харамсалтай нь тухайн багийн Засаг дарга нутгийн иргэдийнхээ дэмжлэгийг гаргаж өгөхгүй байсаар ажил хойшлогдож байна. Улсын тусгай хамгаалалтанд оруулахаар "Байгаль хамгаалал" төрийн бус байгууллагаас хоёр удаа судалгааны ажил хийгдсэн. Энэхүү судалгааны ажлаар Дэлгэрмөрөн голоос Эрчмийн нурууг бүрэн Улсын тусгай хамгаалалтанд авах үндэслэл, шаардлагуудыг гаргасан ч багийн Засаг дарга нь иргэддээ буруу мэдээлэл өгч хоёр удаагийн хурлаар татгалзсан. Улсын тусгай хамгаалалтанд авна гэдэг нь ашиглалт, хайгуулын үйл ажиллагааг бүрэн зогсоох боломжтой" гэдгийг мэдээллээ.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД АШИГЛАЛТЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЭРХ БАЙХГҮЙ ГЭВ |
|
Сэтгэгдэл бичих