Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг боллоо
2019-04-12 09:56:00, 591

Хөвсгөл аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ нь аймгуудын одоогийн нөхцөл байдал, тулгарч буй ноцтой бэрхшээлүүдийн талаар тодруулж, “Аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг тодорхойлж үнэлэх, цаашид аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулах зорилготой юм.Тус хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, агентлаг байгууллагуудын дарга мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцож байна.

Хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газар, JICA олон улсын байгууллага, GIZ Герман улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэг нь “Монгол Улсын хөгжлийн алсын хараа”-г тодорхойлоход чухал ач холбогдолтой ажээ.

Б.Туяа 



Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-04-12 14:14:23
    ?????: Хөвсгөл аймгаас оролцож байгаа дарга нэртэй хүмүүс яг л хөгжүүлэх царайтай хулгайчууд бнаа нүдний булай.