Мөрөн сумын ЗДТГ Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут Марк хоттой хамтран Мөрөн сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын Барут Марк хотын Өмнөд Бранденбургийн хог хаягдлын холбооны дарга Пэцолд, “БН Байгаль орчин” компанийн захирал Франк Цоернер, Барут Марк хотын хөгжлийн бодлогын зохицуулагч Виттке нар хүрэлцэн ирж Мөрөн сумын хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагаатай танилцав. Төслийн хүрээнд хоёр дахь түүхий эд боловсруулдаг үйлдвэрийг байгуулж Элстийн арын хогийг булж, цэвэрлэн хогны асуудлыг бүрэн шийдэхээр зорьж техник, эдийн засгийн үнэлгээг боловсруулж ажиллах гэнэ.
Мөрөн хотын иргэдийн хогийн цэг салхины доод талд Элстийн ар хэмээх ууланд байрладаг боловч хогийн цэг он удаан жил дороосоо шаталт явагдсаны улмаас шатаж өөрөөсөө хорт хий ялгаруулж иргэдийг хордуулсаар байдаг болжээ. Сүүлийн жилүүдэд төв бараадсан иргэдийн тоо нэмэгдсэний улмаас Мөрөн хотын суурьшил тэлж байна. Хогийн цэгийг хүний биед хоргүй байдлаар шийдвэрлэхийн тулд ландшафын арга буюу булж хадгалах журмаар шийдвэрлэх боломж байдаг боловч их хөрөнгө мөнгө шаардлагатай учраас шийдвэрлэж чадахгүй өнөөдрийг хүрчээ.
Б.Ганаа
Мөрөн сумын хог хаягдлын менежментийг сайжруулна |
|
Сэтгэгдэл бичих