Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ жил аймагт зохион байгуулах хурдан морины уралдааны товыг хэлэлцэн 5 томоохон уралдаан зохион байгуулахаар шийдвэрлэв. Тус аймгийн зүүн бүсийн сумдын хурдан морины уралдааныг 7-р сарын 1-нд Тосонцэнгэл суманд дээд гурван нас, эрлийз дээд насны уралдаан, хойд бүсийн “Шишгэд бүс-2019” уралдааныг 5-р сарын 4,5-нд Ренчинлхүмбэ суманд зургаан нас, мөн "Ирээдүйн түмэн эх" хурдан дааганы уралдаан 6-р сарын 1-нд Мөрөн суманд, Идэр бүсийн хурдан морины уралдаан зургаан нас 5-р сарын 5-нд Галт суманд, Дэлгэрхаан уулын их тахилга, цагаан адууны баяр “Дархад хурд-6” зургаан насны морины уралдаан Улаан-Уул суманд 8-р сарын 2-4-нд болох ажээ.
Энэ үеэр уралдааныг уяачид болон унаач хүүхдүүдийн эрх ашигт нийцүүлэн ёслол хүндэтгэлийн өндөр хэмжээнд аливаа хураамж бооцоо авахгүй зохион байгуулж явуулахыг дээрх сумдын Засаг дарга, уяачдын салбар хороонд үүрэг болгожээ.
Б.Ганаа
Хурдан морины уралдааны товыг хэлэлцэв |
|
Сэтгэгдэл бичих