Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус 10-р хуралдаан болж Могойн гол компаний нүүрс экспортод гаргахыг түр хориглов. Орон нутгийн өмчийн оролцоотой Могойн гол ХК нь эзэмшлийн хувьд 51 хувь нь Хөвсгөл аймгийн өмчлөлд, 49 хувь нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн өмчлөлд байдаг юм. Олон жилийн туршид техникийн шинэчлэл хийгдээгүй, Хөвсгөл аймаг, Завхан аймгийн цөөн хэрэглэгчдэд нүүрсээ борлуулж ирсэнээс компанийн үйл ажиллагаа доголдох хэмжээнд явж ирсэн бөгөөд 2017 оны сүүлээс экспортод нүүрс гаргаж эхэлснээр компани ашигтай ажиллаж орон нутгийн төсөвт ноогдол ашиг төвлөрүүлэн, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал ч мөн шийдэгдэж эхэлсэн юм. Нүүрс тээвэрлэх болсноор Мөрөн Булган чиглэлийн хатуу хучилттай авто зам, гүүрэн байгууламж зэрэгт суулт өгсөн, Дэлгэрмөрөн голын төмөр бетонон гүүрийн хотойлт хэвийн хэмжээнээс нэмэгдсэн тулгуурууд дээр ан цав гарсан, уурхайн геологийн 1-3 огтлолт болон нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлож байсан сөрөг байдлууд бий болсон байна. Цаашид байнгын хүнд даацын машинаар тээвэрлэлт хийвэл Хилэнтийн гүүр эрсдэлд орох аюултай нөхцөл үүссэн, эвдрэл гарах болсон зэргээс шалтгаалан дээрх зөрчлөө арилгах хүртэл нүүрс экспортод гаргахыг хориглолоо. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас акт тавьсан үндсэн 6 шаардлагад туссан зөрчлийг арилгасан тохиолдолд экспортод дахин нүүрс гаргах боломж бүрдэх ажээ.
Б.Туяа
Могойн гол компаний нүүрсийг экспортод гаргахыг түр хориглов |
Сэтгэгдэл бичих