Хөвсгөл аймагт хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулна. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, НҮБ-ын хүн амын сантай хамтран Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох төслийн хүрээнд дээрх төвийг байгуулах ажээ.
Тус төвд ажиллах хамтын багийг чадавхжуулах, орон нутгийн хамтран ажиллах иргэдийг бэхжүүлэх зорилгоор цагдаа, хууль хяналт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, сум багийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. Сургалт 3 хоног үргэлжлэх бөгөөд оролцогчид хүчирхийлэл гэж юу вэ?, хүчирхийллээс хэрхэн хамгаалах, хамтарсан баг хэрхэн ажиллах талаар мэдээлэл авах гэнэ. Хөвсгөл аймгийн хэмжээнд хүчирхийлэл жилээс жилд нэмэгдэж байгаа боловч хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах байр байхгүйн улмаас хүчирхийлэлд өртсөн иргэд хүчирхийлэлд дахин өртдөг аж. Төслийн хүрээнд үе шаттай сургалтууд зохион байгуулж хамтран ажиллах багийг бүрдүүлж 24 цагийн хохирогчдод үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулж хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр байршуулж сэтгэл заслын эмчилгээ, зөвлөгөө өгөх ажээ.
ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХОХИРОГЧДОД ҮЙЛЧЛЭХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛНА |
Сэтгэгдэл бичих