МАХН-ын дарга Н. Энхбаяр тэргүүтэй удирдлагууд Хөвсгөл аймагт ажиллав. Энэ үеэр МАХН-ын 39-р мянгатын даргыг сонгох хурлыг хийж Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Эрдэнэбаатарын Магнайбаярыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгожээ. МАХН-ын 39-р мянгатын дарга Э.Магнайбаяр аймагтаа МАХН-ын боловсруулсан дээд үндсэн хууль, мөрийн хөтөлбөрийг таниулах ажлыг хийж иргэд хөдөлмөрчидтэйгээ хамтран ажиллана гэдгийг хэлж байв.
Э.Магнайбаяр Удирдлагын академи, Бизнесийн удирдлага , “Их Засаг” их сургуулийг тус тус дүүргэсэн байна. Тэрээр Монголын сурагчдын холбоонд зохицуулагч, Демозу компаний үл хөдлөх хөрөнгийн борлуулагч, Үйлс цаг компаний захирал, Нарлаг Эрэг Трейвэл компаний захирал, “Монголын байгалийн түүхийн хүрээлэн”-гийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байжээ.
Б.Гантуяа
МАХН-ын 39-р мянгатын даргаар Э.Магнайбаяр сонгогдлоо |
|
Сэтгэгдэл бичих