Хөвсгөл аймгийн хэмжээнд 15 цагийн байдлаар сонгуулийн ирц 16,73 хувьтай байна. Тус аймгийн хэмжээнд 86588 иргэн нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 14486 иргэн саналаа өгөөд байна. Зөөврийн саналын хайрцгаар 2112 иргэн санал өгөх хүсэлт ирүүлснээс 93 хувь нь өгч 7 хувь нь үлдсэн байна. Аймгийн Сонгуулийн хороонд одоогийн байдлаар ямар нэгэн санал гомдол ирээгүй санал хураалт хэвийн үргэлжилж байна гэдгийг Сонгуулийн хорооны дарга П.Ариунбат мэдээллээ.
Б.Ганаа
Хөвсгөлд Сонгуулийн ирц 16,73 хувьтай байна |