Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сонгуулийн хороо 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Мөрөн сумын 14 хэсгийн хороонд 189 төрийн албан хаагч ажиллаж байна.Сонгуулийн нэрсийн жагсаалтад 26321 иргэн бичигдсэнээс өдрийн 12 цагийн байдлаар 3468 хүн саналаа өгч ирц 13,18 хувьтай байна гэдгийг Мөрөн сумын Сонгуулийн хорооны дарга Г.Нэргүй мэдээллээ. Санал хураалтын явцад техникийн саатал гараагүй, иргэд сонгогчид, намуудаас санал гомдол ирээгүй гэдгийг хэлж байлаа.
Мөрөн суманд 189 төрийн албан хаагч сонгуулийг зохион байгуулж байна |