Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 2137 иргэн санал өгөх хүсэлтээ ирүүлжээ
2021-06-07 22:59:56, 451

 Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд 2137 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлжээ.

Тухайн иргэдийн 1860 нь эрүүл мэнд болон бусад шалтгааны улмаас, 250 иргэн тусгаарлалтад байгаа, халдварын улмаас эмчлүүлж байгаа 17 хүн зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлжээ. Тус аймгийн хэмжээнд 86898 иргэн нэрсийн жагсаалтад бичигдсэн байна. Аймгийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан саналаа өгөхийг  анхааруулж байлаа.

Б.Ганаа



Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 2137 иргэн санал өгөх хүсэлтээ ирүүлжээ