Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуульд 95 хүн нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийн 76- нь эрэгтэй, 19 нь эмэгтэй бөгөөд 25-34 насны 16 хувь, 35-44 насны 33 хувь, 45-55 насны 41 хувь, 55-аас дээш насных 10 хувь нь байгаа гэнэ. Боловсролоор нь авч үзвэл дээд боловсролтой 86, бүрэн дунд боловсролтой 4, тусгай дунд боловсролтой 3, бүрэн бус боловсролтой 2 хүн байна. Монгол Ардын Намын нэр дэвшигчдээс 32 эрэгтэй 9 эмэгтэй, Ардчилсан намын нэр дэвшигчдээс 33 эрэгтэй 8 эмэгтэй, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигчдээс 6 эрэгтэй, 2 эмэгтэй байгаа ажээ.
Б.Ганаа
Аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн 76 нь эрэгтэй 19 нь эмэгтэй байна |