Хөвсгөл аймгийн хэмжээнд 89096 сонгогч сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 2221 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлсэн байна. Өглөөний 08 цагаас эхлэн хэсгийн хорооны ажилтнууд 209 чиглэлд битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэлсэн байна. Энэ үеэр зарим нэг зөрчил илэрсэн байна. Тодруулбал битүүмжилсэн хайрцгаар санал өгч байгаа иргэдийг хэвлэлийн байгууллагынхан бичлэг хийн баримтжуулж иргэдийн санал өгөх явцад саад учруулж байгаа тохиолдол гарсан гомдол аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн байна. Иймээс дээрх зөрчлийг маргааш дахин гаргахгүй байхыг аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир анхааруулж байлаа.
Б.Ганаа
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 2221 иргэн санал өгөх хүсэлтээ ирүүлжээ |