УИХ-ын сонгуулийн 17-р тойрог Хөвсгөл аймагт санал авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд ямар нэгэн зөрчил, гомдол гараагүй хэвийн үргэлжилж байна. Оройн 17 цагийн байдлаар аймгийн хэмжээнд сонгуулийн ирц 55,6 хувьтай байна гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ. Тус аймагт 23 сумын сонгуулийн хэсгийн 129 санал авах байр ажиллаж байна. Санал өгсөн иргэдийн 21535 буюу 45 хувь нь эрэгтэй, 26307 буюу 55 хувь эмэгтэйчүүд байна. Насны ангиллаар авч үзвэл18-25 насны 14,5 хувь, 26-40 насны 30,9 хувь, 41-55 насны 31 хувь, 56-аас дээш насны иргэд 23,7 хувийг эзэлж байгаа ажээ.
Б.Гантуяа
Хөвсгөлд сонгуулийн ирц 55,6 хувьтай байна |