Хөвсгөл аймгийн Мөрөн суманд УИХ-ын сонгуулийн 17-р тойргийн санал авах 14 хэсгийн хороо өглөөний 7 цагаас эхлэн хуулийн хүрээнд ажиллаж байна. Мөрөн сумын хэмжээнд 26799 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Өнөөдөр санал авах үйл ажиллагаанд 186 төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Зөөврийн санал өгөхөөр 309 иргэн бүртгүүлснээс 292 иргэний саналыг авсан. Бусад иргэд тухайн хаяг дээрээ байхгүй, бичиг баримтын баримтын зөрчилтэй зэрэг шалтгааны улмаас саналаа өгөөгүй гэнэ. Өдрийн 11 цагийн байдлаар Мөрөн суманд ямар нэгэн зөрчил, гомдол санал ирээгүй санал хураалт хэвийн иргэд идэвхтэй оролцож байна гэдгийг Мөрөн сумын Сонгуулийн хорооны дарга Г.Нэргүй мэдээллээ.
Б.Ганаа
Мөрөн сумын иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна |