Бид хэдхэн хоногийн дараа бүх нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д өөрсдийн төлөөллөө сонгох гэж байна. Сонгууль бол 4 жилд 1 удаа төр барихад өөрийн үзэл бодлоор бодлогод нөлөөлөх үүргээ биелүүлэх эрхийг олгож буй чухал үйл явдал юм. СОНГОХ ЭРХ бидэнд тэгш байгаа ч эмэгтэйчүүд нийгэмд идэвхитэй байж, тулгарч буй асуудлаа бодлогын түвшинд шийдвэрлүүлэхийн төлөө оролцох нь хязгаарлагдмал түвшинд байсаар л байна. "Гэртээ суудаг" нэртэй ч "хариуцлага" өндөртэй ээж нар өөрсдийгөө төлөөлж чадах төрийн түшээг сонгох УИХ-ын 2020 оны сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж “Төгс зохицол-Гэр бүл” ТББ-аас “ГЭРТЭЭ СУУДАГ ХАРИУЦЛАГАТАЙ ЭЭЖ” бичил төслийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр, Бүгд найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн, Азийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд зарласан “Бодлогод нөлөөлцгөөе, Залуус аа!” нийгмийн сүлжээг бүтээлчээр ашиглах нь” сэдэвт тэтгэлгийн уралдаанд шалгарсан төслүүдийн нэг хэсэг юм. Төслөөр ээжүүд, эмэгтэйчүүдэд тулгарч буй дараах 5 асуудлыг хөндөж байна. 1. Залуу ээжүүдийн асуудал: Сурч боловсорч хөгжих боломжоо түр хойш тавин гэртээ хүүхдээ харан суугаа залуу ээжүүдийг нийгмийн зүгээс сөргөөр харах хандлагатай байдгаас өөрийн хүсэл зорилгоосоо буцаж, нийгмийн идэвхигүй, өөрийн үнэлэмжээ алддаг учир тэднийг идэвхижүүлэх уриалгыг “Хүсэл мөрөөдлөө орхиогүй хариуцлагатай ээж” 2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч ээжүүдийн асуудал: Өмнөө тавьсан зорилготой эмэгтэйчүүд хувиараа хөдөлмөр эрхэлж, бизнес, улс төр, нийгмийн салбарт хүч үзэн хөл тавьдаг ч үр хүүхэд төрүүлж, ээж болсныхоо төлөө зорилгоосоо ухарч, карьераа өсгөх үйл явц үеийнхнээсээ хоцорсон ч өөрийгөө зоригжуулан ажиллаж буй “Зорилготой хариуцлагатай ээж” 3. Малчин, тариаланч ээжүүдийн асуудал: Мал аж ахуй, газар тариалангийн салбарт ээжүүдийн хөдөлмөр эрхлэлт илүү нарийн ажиллагаа ихтэй байдаг онцлогоос хамаарч эмэгтэйчүүд бүхнийг амжуулах хэрэгтэй болдог. Тэд тогтмол орлогогүй, гэр бүлдээ санхүүгийн эрх мэдэл нь хязгаарлагдмал байдлаас болж эрх нь зөрчигддөг байдал элбэг байдаг. “Эрх тэгш байдлыг дэмждэг хариуцлагатай ээж” 4. Төрийн албан хаагч ээжүүдийн асуудал: Төрийн албан хаагч ээжүүд байгууллагын бодлого чиглэлийг хэрэгжүүлэгчийн хувьд гүйцэтгэх ажилд ихэвчлэн оролцож, төлөвлөгөөний дагуу удирдлагаас өгсөн заавраар цаг завгүй ачаалалтай ажиллаж байгаагаас өөрсдийн үр хүүхэддээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх, ээжүүд, хүүхдүүдэд ээлтэй байх асуудлыг хөндөнө “Халамжтай, хариуцлагатай ээж” 5.Хөдөлмөр эрхэлдэггүй ээжүүдийн асуудал: Ирээдүйн Монгол улсын иргэнийг өсгөн хүмүүжүүлж, ар гэрээ авч яваа ээжүүдийг “гэртээ суудаг”, “гэрийн авгай” гэх мэтээр хочилж, дорд үздэг нийгмийн үнэлэмж нь ээж хүний үүрэг хариуцлагын үнэ цэнийг бууруулж улмаар сэтгэл санааны таагүй байдал, стресс, бухимдал, гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх сөрөг хүчин зүйлийн шалтгаан болж байна. “Ирээдүйн иргэнийг хүмүүжүүлж буй хариуцлагатай ээж” Жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийн асуудлыг хөндөнө Ээжүүдийн хувьд аль нэг нам эвсэл нэр дэвшигчийг онцлохгүй, дэмжихгүй зөвхөн сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байгаагаараа ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа юм
“Төгс зохицол-Гэр бүл” ТББ, төслийн баг Харилцах утас: 88346434, 98898998, E-майл: perfectfamilymn@gmail.com
"ГЭРТЭЭ СУУГАА ХАРИУЦЛАГАТАЙ ЭЭЖ" –үүд цахим орчинд нэгдэж байна |