Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан байна.
Аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очир, нарийн бичгийн даргаар Дэлгэрмөрөн шишхэд голын сав газрын захиргааны дарга Ц.Оюунцэцэг томилогдсон байна. Сонгуулийн хороо байгуулагдсанаас хойш 2 дахь хуралдаанаа хийж Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарь, жижүүрийн хуваарийг хэлэлцэж, баталсан байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль болон түүнтэй холбогдон гарсан хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг нарийн бичгийн дарга, гишүүдэд үүрэг болгосон гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.
Б.Ганаа
Хөвсгөл аймагт Сонгуулийн хороо байгуулагдлаа |
Сэтгэгдэл бичих