Хөвсгөл-Титаник ХХК нь 22 дахь жилдээ хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, одоо 100 гаруй ажилтан, ажиллагсадтайгаар Талх, Нарийн боов, Сүү-ааруул, Бялуу-Бэйкери, Хэрчсэн гурил-гоймонгийн 5 цехийн 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг бөөний 3 цэг, 300 гаруй гэрээт борлуулагч, дэлгүүрүүдээр дамжуулан жилдээ 2,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэдэг ба Хөвсгөл аймгийн Талх, талхан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн 20%-г, Нарийн боов, гурилан бүтээгдэхүүний 18.4-г, Сүү, сүүн бүтээгдэхүүний 35%--г дангаараа хангадаг.
Манай хамт олон техник технологийн хөгжлийн өнөө үед, олон улсын жишиг стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг “ Шинэ амт, Шилдэг технологийг Хөвсгөлдөө...” уриатайгаар хөдөө орон нутагтаа бүтээн хүргэхээр хичээн ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих