Т.Доржжүгдэрийн хонь гурав төллөөд 10 толгой болжээ
2019-03-13 15:46:13, 1039
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1-р багийн залуу малчин  Түвдэндоржийн Доржжүгдэрийн хар халзан хонь энэ жил 4 ихэр хурга гаргажээ.
Энэ хонь нь гурав дахь жилдээ төллөж байгаа бөгөөд анхны жилээ гурван ихэр, өнгөрсөн жил гурван ихэр энэ жил дөрвөн ихэр хурга гаргаж 10 толгой болоод байгаа гэнэ. Т.Доржжүгдэр нь 260 гаруй мал тоолуулсан удам залгасан залуу малчин бөгөөд энэ хавар 4 ихэр төл хүлээн авч мал сүргээ өсөх нь гэж бэлгэшээж байгаа аж. Түүний аав н.Түвдэндорж нь Завхан аймгийн Баянтэс сумын харъяат олон жил мал маллаж байгаа аймгийн аварга малчин хүн юм гэдгийг Цэцэрлэг сумын 1-р багийн Засаг дарга Ц.Даваацэрэн хэлж байлаа.
 
Б.Гантуяа
 


Т.Доржжүгдэрийн хонь гурав төллөөд 10 толгой болжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0