Аймгийн залуу аварга малчин гэр бүлээр Г.Нямбатынх тодорлоо
2019-01-30 15:13:14, 728
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын санаачилгаар  "Аймгийн залуу малчин гэр бүл"-ийг гурав дахь жилдээ тодрууллаа. Энэ жил Төмөрбулаг сумын 3-р багийн залуу малчин Ганбаатарын Нямбат, Нэргүйн Алтанчимэг нарыг  аймгийн залуу аварга малчин гэр бүлээр тодорчээ.
Аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн ХХААГ-ын дарга Г.Баттулга нар залуу аваргын шагнал болох улаан халзтай гэрийг энэ сарын 28-нд гардуулан өглөө.
Г.Нямбат нь 28 настай  жилийн дөрвөн улиралд бэлчээрийг зохистой ашиглан отор нүүдлийг тогтмол хийж ашиглагдахгүй байгаа бэлчээр нутгийг ашиглан нүүдэллэж малдаа тарга тээвэр авахуулж, өвөл хаврыг өнтэй давдаг тэргүүний малчдын нэг юм. Мөн мал аж ахуйн үүлдэр угсааг сайжруулахад ихээхэн анхаарал тавьж, эрчим үүлдрийн ухнаар ямаа, цагаан уул омгийн хуцаар хонин сүргээ сэлбэж, чанарыг нь сайжруулан малынхаа тоо толгойг бус сүргийн бүтэц, чанарыг дээшлүүлэхэд голлон анхаарч иржээ.
Б.Гантуяа 


Аймгийн залуу аварга малчин гэр бүлээр Г.Нямбатынх тодорлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0