Хөвсгөлөөс аймгийн аварга малчин 83 тодорлоо
2019-01-28 14:18:07, 709
Хөвсгөл аймгаас сар шинийн босгон дээр аймгийн хошой аварга малчин 11, аварга малчин 83, аварга саальчин 4 тодорлоо. Тус аймаг мал тооллогын дүнгээр 5710365 бүх малаа 21 сум, таван төрөл дээр нь 13 сум малаа өсгөжээ. Нийт малчдын 55.2 хувь эрэгтэй, 44.8 хувь нь эмэгтэй бөгөөд мянгат малчин 768 үүнээс хоёр мянгат малчин 14 байгаа нь өмнөх оноос мянгат малчин 85, хоёр мянгат малчин нэгээр тус тус өссөн байна. Харин малчин өрх өмнөх оныхоос 0.6 хувь буюу 106, малтай өрх 5.3 хувь буюу 1650 хүнээр өссөн байна.  Тус аймаг таван жилийн дараа мал сүргийн тоогоор улсад дахин тэргүүлсэн бөгөөд Улсын аварга малчин 7, Улсын аварга саальчин 1, Улсын аварга тариаланч  хамт олон 2, Улсын аварга хошой аварга малчин 1 тодорсон амжилтаар нохой жилээ үдэж байна.
Б.Амирлан 
 


Хөвсгөлөөс аймгийн аварга малчин 83 тодорлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0