Улсын аварга малчин Б.Барсхүү 10-15 хүнийг түр ажлын байраар ханган ажиллаж байна
2019-01-23 22:46:06, 1093

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн малчин Баттогтох овогтой Барсхүү нь мал аж ахуйн салбарт сүүлийн 22 жил тасралтгүй ажиллаж, уламжлалт мал маллах арга ухаанаа орон нутгийн залуу малчдад зааж сургаж, үлгэр дуриалал болсон  хоймор нутгийн тэргүүний  малчдын нэг бөгөөд сар шинийн босгон  Улсын аварга малчин хэмээх эрхэм алдрыг хүртлээ. Түүний шагналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гардуулан өгч баяр хүргэлээ. Б.Барсхүү нь 2010 онд аймгийн сайн малчин, 2017 онд аймгийн хошой аварга малчнаар шалгарсан шагнагдаж байсан. Мал аж ахуйн салбарт ажиллахдаа нутгийн иргэдийг ажлын байраар хангах цөөн малтай өрхийг малжуулахад ихээхэн анхаарч сүүлийн 3 жилд 305 толгой малыг олгосноос гадна10-15 хүнийг түр ажлын байраар хангаж, урамшуулал олгож туслах малчин болох 2 иргэнийг байнгын ажлын байраар хангаж нийгмийндаатгал болон эрүүл мэндийн даатгалд хамруулан ажиллаж байна. Мөн мал сүргийг байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор байгалийн хадлан, хужир шүү, хүчит тэжээлийг хүрэлцэхүйц 20-30 тн-ыг бэлтгэн нөөцлөхөөс гадна  мал сүргийг зун, намрын улиралд отроор таргалуулан өвөл, хаврын бэлчээр нутгийг хуваарьтай ашигладаг малчин юм.

Б.Гантуяа 



Улсын аварга малчин Б.Барсхүү 10-15 хүнийг түр ажлын байраар ханган ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-24 14:07:26
    Shonhor : Unen uu tur ajiliin bair ni yu we