Монгол Улсын хошой аварга малчин Ц.Ганболд цөм сүрэг бүрдүүлжээ
2019-01-22 14:57:55, 1151
Хөвсгөл аймгаас сар шинийн босгон дээр Монгол Улсын хошой аварга малчин болсон Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Цогбадрах овогтой Ганболдод УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. Ц.Ганболд  сүүлийн 19 жил тасралтгүй мал маллаж малынхаа үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог хэвийн хэмжээнд байлгахад онцгойлон анхаарч ажилладаг  удам дагасан тэргүүний малчдын нэг юм. Тэрбээр өөрийн уйгагүй хөдөлмөр зүтгэлээр мал сүргээ төлөөр нь тогтвортой өсгөн1280-1218 толгой мал тоолуулсан, мал аж ахуйн мэргэжилтэнүүдээс зөвлөгөө авч хамтран ажиллан цөм сүрэг бүрдүүлж өөрийн хөрш зэргэлдээ сумдад чанартай сайн хээлтүүлэгч бэлтгэн нийлүүлж байна. Мөн сүргийн зохистой бүтэц бүрдүүлж мал сүргийнхээ таваарлаг чанарт онцгойлон анхаарч ажиллахаас гадна 2009онд “Улсын сайн малчин”-аар шалгаран шагнагдаж байжээ.
Монгол Улсын хошой аварга малчин Ц.Ганболд нь нутгийн залуу малчдад заавар зөвлөгөө өгөн залгамж халааг бэлтгэхэд анхаарч байгаа ба  сүүлийн 3 жилд нутгийн малгүй буюу цөөн малтай өрхийг малжуулахад зориулан 370 толгой малыг олгожээ. Нутгийн ашиглалтгүй бэлчээрийг ашиглах бэлчээр нутгаа хуваарилан ашиглах зэргээр нутгийн малчдаа хошуучлан ажиллаж байгаа ажээ.
Б.Амирлан 


Монгол Улсын хошой аварга малчин Ц.Ганболд цөм сүрэг бүрдүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0