Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл Улаан багийн малчин Ямпил овогтой Баасандорж нь хөдөө аж ахуйн салбарт 26 жил ажиллаж байгаа хоймор нутгийн шилдэг тэргүүний малчдын нэг юм. Тэрээр Монгол Улсын аварга малчин хэмээх алдрыг хүртэж түүний шагнал Монгол Улсын аварга малчны Таван хошуу малын мөнгөн дүрс бүхий цом, өргөмжлөлийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гардууллаа.
Я.Баасандорж нь 2015 онд аймгийн сайн малчин, 2017 онд алтан төлийн эзнээр шалгаран шагнагдсан бөгөөд жил бүр 1 хүнийг байнгын, 14 хүнийг түр ажлын байраар ханган ажиллаж байна. Сүүлийн 3 жилд 1033-1942 толгой мал тоолуулж цөөн малтай буюу малгүй өрхүүдийг малжуулах зорилгоор 337 толгой малыг өгчээ.
Улсын аварга малчин Я.Баасандорж “Сүргийн тооны хувьд бус таваарлаг чанарыг анхааран ажиллаж Дархад үүлдрийн ууцан сүүлт хонь, Эрчим үүлдрийн хар ямаа, Дархадын цагаан адуу, Гал-шар үүлдрийн адуу, Хогоргын Монгол үхэр, Сэлэнгэ үүлдрийн үхрээр мал сүргээ сайжруулан үржилд ашиглаж, жил бүр 10-18 тн байгалийн хадлан бэлтгэж өвлийг өнөтэй давж байна. Энэ хүндтэй шагналын эзэн болоход өнөөдрийг хүртэл .туслаж дэмжиж байсан нутгийн ахан дүүс Тосонцэнгэлчүүддээ маш их баярлалаа” гэдгийг хэлж байлаа.
Б.Гантуяа
Улсын аварга малчин Я.Баасандорж мал сүргийнхээ тоонд бус үүлдэр, чанарт анхаарч иржээ |
|
Сэтгэгдэл бичих