Монгол Улсын аварга малчин Д.Ганбаатар мал сүргээ зун, намрын улиралд отроор таргалуулдаг
2019-01-21 17:38:07, 1016
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн малчин Даваажанцан овогтой Ганбаатар нь мал аж ахуйн салбарт сүүлийн 25 жил тасралтгүй малчнаар ажиллаж байгаа юм. Тэрээр сар шинийн босгон дээр Монгол Улсын аварга малчин  цол хүртэж түүний шагналыг  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан малчны хотонд  гардуулан өглөө.
Д.Ганбаатар нь 2016 онд аймгийн аварга малчнаар шалгаран шагнагдаж байсан бөгөөд байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор байгалийн хадлан, хужир шүү, хүчит тэжээлийг хүрэлцэхүйц хэмжээгээр 20-30 тн-ыг бэлтгэн нөөцлөхөөс гадна,  мал сүргээ зун, намрын улиралд отроор таргалуулан өвөл, хаврын бэлчээр нутгийг хуваарьтай ашигладаг гэдгийг хэлж байв. Монгол Улсын аварга малчин  Д.Ганбаатар мал аж ахуйн салбарт 25 жил ажиллахдаа нутгийн иргэдийг ажлын байраар хангах цөөн малтай өрхийг малжуулахад ихээхэн анхаарч сүүлийн 3 жилд 146 толгой малыг олгосноос гадна 7-10 хүнийг түр ажлын байраар хангаж, 1 хүнийг байнгын ажлын байраар хангаж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамруулж иржээ.
 
Б.Гантуяа 


Монгол Улсын аварга малчин Д.Ганбаатар мал сүргээ зун, намрын улиралд отроор таргалуулдаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0