Хөвсгөл аймаг мал сүргийн тоогоор тэргүүлжээ
2022-12-30 10:44:02, 484

Хөвсгөл аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 6254494 толгой мал сүрэг тоолуулж улсдаа тэргүүллээ. Нийт малын тоо өмнөх оноос 311280 толгойгоор буюу 5,2 хувиар өссөн байна. Урьдчилсан дүнгээр тэмээ 2507, адуу 348466, үхэр 627501, хонь 3034428, ямаа 2241592 толгойг тус тус тоолуулжээ. Хөвсгөл аймгийн нэг онцлог бол 6 дахь хошуу мал болсон цааг бугыг тоолдог. Энэ жил 2540 цааг буга тоолуулж өмнөх оноос 99 толгойгоор өсчээ.

Тус аймгийн хэмжээнд нийт малын тоогоор Цагаан-Уул сум  527270 толгой мал тоолууллаа гэж аймгийн Статистикийн хэдтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.

Б.Ганаа

 



Хөвсгөл аймаг мал сүргийн тоогоор тэргүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0