Хөвсгөл аймгийн Их-Уул суманд бог малын мялзан өвчин бүртгэгдлээ гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. Тус аймгийн Рашаант суманд 8 сарын 31-нд бог малын мялзан өвчин бүртгэгдэж хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Мөн хөрш зэргэлдээ Их-Уул суманд энэ сарын 15-нд мялзан өвчин гарсан байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мал, амьтны орох шилжилт хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2023 оны 1 дүгээ сарын 1 хүртэл түр хориглоод байна.

Мялзан өвчин үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг. Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг. Гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирдож дамждаг. Халдвар авсан үед халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болор мөн зарим тохиолдолд үхэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг. Иймд дээрх шинж тэмдэг илэрвэл малын эмч, мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, хорио цээрийн дэглэм тогтоосон газар нутгаар зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас анхааруулж байна.
Б.Ганаа
| Их-Уул суманд мялзан өвчин бүртгэгджээ |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих