Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав
2022-09-07 12:40:08, 524

Хөвсгөл аймгийн  хөрш зэргэлдээ болон бусад аймгуудад малын гоц халдварт өвчин гарч буй учраас  зөөвөрлөгдөн, дамжин тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт   бүх төрлийн мал, амьтны орох шилжилт хөдөлгөөнийг 9 сарын 5-ы өдрөөс 2023 оны 1 сарын 1 хүртэл түр хориглолоо.

Мөн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны ажлыг эрчимжүүлэх, батлагдсан журам, удирдамж зааврын хүрээнд малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга  Ш.Идэрбаясгалан Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын дарга нарт үүрэг болголоо.

 

Б.Ганаа


Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0