Хөвсгөл аймагт 2632722 толгой хээлтэгч мал төллөхөөс нийт 1525097 толгой мал төллөж үүнээс ингэ 132, гүү 34605, үнээ 84174, эм хонь 847347 , эм ямаа 558839 төллөсөн байна. Хээл хаясан хээлтэгч нийт 2953 толгой, гүү 73, үнээ 237, эм хонь 1041, эм ямаа 1602 толгой байна. Хорогдсон төл нийт 28975 толгой, ботго 1, унага 469 , тугал 994, хурга 12677, ишиг 14834 толгой төл мал хорогдсон байна. Аймгийн хэмжээнд мал төллөлт 63.2 хувьтай, төл бойжилт 98 хувьтай байна. Мал төллөлтийн хувь хамгийн өндөр байгаа Мөрөн 90,7 хувь, Цагаан-уул 90,2 хувь, Цэцэрлэг 80,9 хувьтай төллөсөн байна. Нийт 5943214 толгой том малаас нийт 11461 толгой хорогдсон байна. үүнээс: 1224, хонь 5129, ямаа 4543 мал хорогдож оны эхний нийт малаас 0.18 хувь нь хорогдсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мал төллөлт 11,3 хувиар бага байгаа бол төл малын хорогдол 6917 толгойгоор нэмэгдсэн байна. Харин том малын зүй бус хорогдол 44,8 хувиар буурсан байна гэж Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Б.Гантуяа
Төл бойжилт 98 хувьтай байна |
Сэтгэгдэл бичих